Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.
Арилжааны банкны эх үүсвэрээр малчдаас мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг хэрэглэгчдэд хаврын улиралд тогтвортой үнээр хүргэх ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд доор дурдсан баримт бичгийг битүүмжлэн, 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 5 давхарын 504 тоот өрөөнд ирүүлэхийг хүсье.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.